Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"Инээмсэглэл эерэг хандлага" төслийн нээлт боллоо.

"Инээмсэглэл эерэг хандлага" төслийн нээлт боллоо.

Эрхэс сувд ХХК-наас санаачлан хэрэгжүүлж буй “Инээмсэглэл ба эерэг хандлага” харилцаа ёс зүйн төслийг Эрүүл мэндийн яамнаас дэмжиж улсын эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч, ажилтанд чиглэсэн арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа.

Нээлтийн ёслолд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон захиргааны удирдлагууд, эмч ажилчид, эмнэлгээр үйлчлүүлэгчид, Эрхэс сувд ХХК-ийн төслийн багийнхан оролцлоо.

Энэхүү төслийн хүрээнд эмнэлгийн ажилтан, өвчтөн, ар гэрийн гурван талт харилцааг эерэг зөв дадал хэвшил болгон хэвшүүлэх, түгээн сурталчилах, хоорондын ойлголцлыг төлөвшүүлэхэд чиглэн энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа болно.