Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” өдөрлөг боллоо.

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” өдөрлөг боллоо.

ДЭМБ, ЭМЯ-наас жил бүрийн 09.17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон зарласан. Энэ өдрийг угтаж УНТЭ- ийн Чанар аюулгүй байдлын алба, эмзүйн алба хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” сэдэвт өдөрлөгийг үйлчлүүлэгчдийн дунд зохион байгууллаа. Өдөрлөгт УНТЭ-ийн тасаг, төвд хэвтэн эмчлүүлэгсэд , амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон тасаг төвийн 150 гаруй ажилчдыг хамрууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж УНТЭ-ийн эмнэлзүй эрхэлсэн захирал О.Баярмаа үг хэллээ. Мөн нээлтийн үйл ажиллагаанд ЭМХТ-ийн магадлан итгэмжлэл лицензийн албаны дарга, мэргэжилтэнгүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр УНТЭ-ийн чанар аюулгүй байдлын алба, сувилахуйн алба, эм зүйн алба, халдвар судлаач нараас “ДЭМБ-аас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Эмийн зохистой хэрэглээ сэдвээр сургалт мэдээлэл, “Өндөр эрсдэлт эмийн мэдээлэл” , “Цэвэр гар, Эрүүл мэнд”, “Асаргааны багцын ач холбогдол”, “Эмчлүүлэгчийн аюулгүй байдал, Үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдал” сэдвүүдээр мэдээлэл өглөө. Мөн оролцогсдод “Үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээ” , “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” гарын авлага тарааж, “үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө” видео бичлэг үзүүллээ.

Чанар аюулгүй байдлын алба