Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Монгол улсын Эрүүл мэндийн салбарын анхдагч Ууган эмнэлэг, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ өдөр тохиож байна.

Анх 1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 320,000 гаруй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнээс 20,000-21,000 гаруй иргэдийг хэвтүүлэн эмчилж, 10,000 гаруй иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

94 жилийн ойг угтан бүтээн байгуулалтын болон шинэчлэл засварын ажлуудыг хийж, шинэ өнгө төрх, шинэлэг зохион байгуулалтаар үйлчлүүлэгчдэд таатай орчин нөхцлийг бүрдүүлэн их ажлыг өрнүүлж байна.

Мөн энэ өдөр эрүүл мэндийн салбарын нийт эмч нарын VI их хурал төрийн ордны их танхимд үргэлжилж байна.