Манай эмнэлэг 800 гаруй эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, дэмжих үйлчилгээний ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Жил бүр зөвхөн эмч, сувилагч, асрагч нарын халад, хувцас хэрэгслийг шинэчилж хангалтаар өгдөг байсан бол энэ удаа эмнэлгийн инженер техникчид, тусгай мэргэжилтнүүд гээд дэмжих үйлчилгээний албаны ажилчдаа шинэ хувцас халадаар хангалаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан өвчтөний хувцсыг бүрэн хангах ажлыг ээлж дараатайгаар эхлүүлж байгаа ба Урологи-Андрологийн төвийн хэвтэн эмчлүүлэгчдийн 1 ээлжийн хувцсыг эхний ээлжинд шийдвэрлэн хэрэглэж эхэллээ.