Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"Коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн"

"Коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн"

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзжээ. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан байна.

Харин уулзсан хүмүүст нь ямар арга хэмжээ авсан талаар тэрбээр "Тухайн гадаадын иргэнд та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай.

Шөнийн 02:00 цагаас эхлэн бид хууль хүчний байгууллагуудтай хамтраад нэгдүгээр хавьтлын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн" гэв.

Эх сурвалж: ikon.mn

Коронавируст халдвар (COVID-19)-ийн нөхцөл байдлын мэдээлэлийг https://covid19.mohs.mn сайтаас аваарай... #ЭМЯ https://covid19.mohs.mn