Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Бамбай булчирхайн дурангийн мэс засал УНТЭ-т анх удаа

Бамбай булчирхайн дурангийн мэс засал УНТЭ-т анх удаа

УНТЭ-ийн мэс заслын эмч: С.Отгонбаяр(ахлагчтай), М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.Хишигсүрэн
Мэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан амжилттай хийлээ.

Үйлчлүүлэгч 37/эмэгтэйд хүзүүнд үүсгэвэр гэнэт томорсон, хүзүү хоолой дарсан зовиуртай хандсан. Бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай оношоор шингэнийг соруулж склероз эмчилгээ хийхэд үр дүн өгөөгүй тул дурангийн мэс заслыг сонгосон.

Уламжлалт нээлттэй мэс засал хийхэд хүзүүний өмнөд хэсэгт 5-10см урт хөндлөн зүслэг хийж бамбай булчирхайг авдаг бол уг дурангийн мэс засалд хүзүүний ил харагдах хэсэгт шарх сорви байхгүй харин хоёр хөхний дээр 5мм, суганы урд хэсэгт 5мм зүслэгээр авдагаараа гоо сайхан алдагдуулахгүй давуу талтай арга юм. Хөнөөл багатай энэхүү шинэ технологи нэвтэрснээр үйлчлүүлэгчид орчин үеийн бамбай булчирхайн мэс заслын тусламж үйлчилгээг өөрийн орондоо авах боломж нээгдэж байна.