Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон Тархины харвалтын үеийн гемикраниэктомия хагалгаа УНТЭ-т анх удаа:

Тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон Тархины харвалтын үеийн гемикраниэктомия хагалгаа УНТЭ-т анх удаа:

Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч:
С.Алтан-Очир(ахлагчтай), Д.Энхболд, М.Золбоо
Анестезиологи эмч Ц.Тунгалаг
Мэс заслын сувилагч: Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ
Анестезиологи сувилагч: Л.Цэцэглэн
Резидент эмч: Г.Баттулга
Үйлчлэгч: н.Отгонсүрэн нар
2020.03.04-ны өдөр мэдрэлийн мэс заслын гемикраниэктомия хагалгааг, мөн 2020 оны 04 сарын 06-ны өдөр тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийлээ.

  • Үйлчлүүлэгч 39-н настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон тул амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикраниоэктоми хагалгаанд орсон. Маргаашнаас нь биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараагаас таягтай босч явдаг болсон.
  • Үйлчлүүлэгч 32-н настай эмэгтэй Цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул 2020 оны 03 сарын 26-д эмнэлэгт хандсан. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авч хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхсөн ба мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлсэн.

УНТЭ-т эдгээр хагалгаануудыг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй яаралтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болж байна