Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс засал Монголд анх удаа:

Хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс засал Монголд анх удаа:

УНТЭ-н ЧХХСМЗТ-ийн эрхлэгч Л.Бямбасүрэн
Их эмч Э.Алтандөш, Н.Ган-Эрдэнэ
Ерөнхий мэс заслын тасгийн эмч О.Ганбат
МХНТ-ийн эмч Ц.Тунгалаг
Сувилагч Ц.Уянга, Ж.Оюуннаран нарын хамтарсан баг
2020 оны 3 сарын 10-ны өдөр хамрын хөндийн доод самалдаг мэс заслын улмаас авагдаж уг хам шинж үүссэнийг хавирганы мөгөөрс /Autocostal cartilage graft/ шилжүүлэн суулгаж доод самалдгийг дурангийн аргаар шинээр үүсгэх нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв.
Үйлчүүлэгч 53/эрэгтэй Empty Nose Syndrome буюу Хамар Хоосрох Хам Шинж нь зарим ховор төрлийн системийн эмгэгүүдийн үед болон хамрын мэс заслын дараах шалтгаантай үүсдэг. Энэ нь самалдгийг бүтэн тайрснаас үүсэх нь түгээмэл ба хамрын амьсгал бүлээцүүлэх, чийгшүүлэх, хэвийн амьсгалах физиологийн үйл ажиллагаа алдагдаж өвчтөнд олон төрлийн зовиурууд илэрсэнээр сэтгэлзүйн хямралд орж амиа хорлох эсвэл мэс засал хийсэн эмчийн аминд хүрэх хүртэл ноцтой үр дүнд хүрдэг эмгэг юм.

Хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс засал Монголд анх удаа:
Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм. Хамрын таславч цоорох үед хамар хатах , амьсгалах үед шүгэлдэх чимээ гарах, хамрын нуруу суух зэрэг хүндрэл гардаг. Манай улсад 2010 онд Америк эмч нар уг мэс заслыг 2 тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон билээ. 2018 онд Европын ЧХХ эмч нарын олон улсын хуралд хамрын таславчийн цоорол нөхөх шинэ технологи танилцуулснаар бид үйлчлүүлэгчээ бэлдэн 2019 оны 1 сарын 20-нд уг мэс заслыг амжилттай хийснээр одоогийн байдлаар 14 хүнд мэс заслыг амжилттай хийж гүйцэтгээд байна.