Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Цуллаг эрхтний голомтот өөрчлөлтийг дүрс оношилгооны хяналтан дор арьс нэвчүүлэн хатгалт хийж түлэх Microwave ablation /бичил долгионт аблаци/ эмчилгээг УНТЭ-д анх удаа:

Цуллаг эрхтний голомтот өөрчлөлтийг дүрс оношилгооны хяналтан дор арьс нэвчүүлэн хатгалт хийж түлэх Microwave ablation /бичил долгионт аблаци/ эмчилгээг УНТЭ-д анх удаа:

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дүрс Оношилгооны Төвийн эмч нар: Г.Өрнөлтсайхан (ахлагч), Л.Оюунболд (тасгийн эрхлэгч), Э.Хосбаяр, Г.Амарсайхан,
техникч: Б.Жавхлантөгс, Ц.Батбаатар, Д.Жигдэнгомбо
Элэгний зүүн дэлбэнгийн хэсэг газрын инфильтратив элэгний анхдагч өмөнг түлэх MicroWave Ablation эмчилгээг өөрийн эмнэлгийн практикт анх удаа амжилттай хийж нэвтрүүлэв.
2018 онд хавдар тайрах мэс засалд орж байсан үйлчлүүлэгч Б (60настай, эрэгтэй)-д 2020 оны 3 дугаар сарын 30-нд элэгний 3-р сегментэд 1.5 см хавдар шинээр үүссэн, мөн элэгний 3/4-р сегментийн үүдэн венд хавдар нэвчсэн тохиолдолд хавдрыг тэжээгч артерийн судсыг бөглөх ТАСЕ эмчилгээг, арьс нэвчүүлэн хэсгийн мэдээгүйжүүлэгтэйгээр ЭХО болон рентгений хяналтан дор хатгалт хийн MWA түлэх эмчилгээг хийв.
Эмчилгээний дараах 14 хоногт өвчтний хавдрын маркер PIVKA II 1300-аас 75 ng/mL болж буурсан