Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн хамт олон сувилагч нартаа хүндэтгэл үзүүллээ

УНТЭ-ийн хамт олон сувилагч нартаа хүндэтгэл үзүүллээ

Өчигдөр "Олон улсын сувилагчдын баяр" тохиосон бөгөөд энэ жил "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тэгвэл өчигдөр УНТЭ-ийн захиргааны хамт олон ахлах сувилагч нарын уулзалтын үеэр сувилагч нартаа баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан энэ үеэр “Иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй зүтгэж байгаа нийт сувилагч нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэе.
УНТЭ-ийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалттай тооны, чадварлаг, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц сувилагчтай болох, сувилагчийн нийгмийн хамгаалал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжилтнийг хөгжүүлэх тал дээр нилээн анхаарч ажиллаж байна.
Бидний зүгээс эмч, ажилчидынхаа төлөө тасралтгүй ажиллах болно. Эргээд та бүхэн минь ажлаа хамгийн сайнаараа хийх хэрэгтэй гэж хэлмээр байна.” хэмээлээ.
Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Бөөрний төвийн Гемодиализын тасгийн сувилагч Х.Гэрэлмаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Амбулаторын тасгийн сувилагч Ж.Мөнх-Ариун Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар цол тэмдэг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Л.Цэцэглан Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, Амбулаторын тасгийн сувилагч Д.Цэвэлсүрэн Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар тус тус шагнагдлаа.

Ахлах сувилагч нарын уулзалт

Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал

Ахлах сувилагч нарын уулзалт