Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ ДОТОР ЮУ ЮУГ БАГТААХ ВЭ?

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ ДОТОР ЮУ ЮУГ БАГТААХ ВЭ?

Анхны тусламжийн хайрцаг нь маш сайн тагтай байх ба ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй байх ёстой. Мөн тухайн газарт байрлаж байгаа хүн бүхэн шаардлагатай үед анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй.

Аялал зугаалгын цаг эхэлсэн байгаатай холбоотойгоор анхны тусламжийн хайрцагт багтах эд зүйлс болон хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг авахаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгын их эмч Х. Лхасүрэн-с доорх зөвөлгөөг авлаа.

Эдгээр зүйлсийг аялал зугаалганд авч явахаас гадна гэртээ болон машиндаа авч явах нь чухал ач холбогдолтой зүйлс юм.

Анхы тусламжийн хайрцагт доорх зүйлс багтсан байх шаардлагатай.

  1. Боолт
  2. Хоёр хос резинен бээлий
  3. Халуун хэмжигч
  4. Шархны наалт
  5. Гурвалжин алчуур
  6. Түлэгдвэл хэрэглэх ариун боолт болог гель
  7. Ариутгасан салфетка
  8. Том хэмжээний наалт
  9. Хоёр талтай тусламжийн дулаан хөнжил
  10. Халдваргүйжүүлэх уусмал
  11. Амнаас аманд хиймэл амьсгал хийхийн тулд хэрэглэдэг дундаа нүхтэй даавуу буюу цоорхойтой хуванцар хаалт
  12. Арьсанд шигдсэн зүйлсийг авах зориулалтын чимхүүр
  13. Шарх халдваргүйжүүлэх антисептик тос

Arslan.mn