11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын тасгийн 90 жилийн ой боллоо.

УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын тасгийн 90 жилийн ой боллоо.

УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын тасаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Ерөнхий мэс заслын тасгийн түүх тэртээ 1925 оны 10 сарын 25-нд анхлан байгуулагдсан ардын эмнэлэг нь өнөөгийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болж өргөжсөнөөр түүхэн замналын нэг хэсэг болсон эмнэлэгт 25 ортой огтлох эсгэх тасгийг 1928 онд үүсгэн байгуулснаар эхэлдэг юм.

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэс заслын салбарын эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, 90 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.
Дээрх арга хэмжээнүүдэд ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч О.Сэргэлэн, Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийг зохион байгуулах комиссын дарга Л.Амгалан Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч Г.Нямхүү нарын хүндэт зочид төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ойн хүрээнд зохион байгуулагдсан “Гар бөмбөг”-ийн тэмцээнд хөдөө орон нутаг болон дүүргүүдийн эмнэлгийн нийт 16 баг тамирчид оролцсоноос 1-р байранд УНТЭ-ийн 1-р баг, 2-р байранд АШУҮИС-ийн баг, 3-р байранд ГССҮТ-ийн баг тамирчид шалгарсан.

Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд нийт 9 хэлцэлцүүлэг хэлэлцүүлснээс 1-р байранд Нурбекийн танилцуулсан “НУРУУНЫ МЭДРЭЛИЙН СУВГИЙН НАРИЙСЛИЙГ ДУРАНГИЙН АРГААР ЧӨЛӨӨЛӨХ МЭС ЗАСЛЫН АРГЫГ ПРАКТИКТ НЭВТРҮҮЛСЭН ҮР ДҮН” сэдэвт илтгэл, 2-р байранд С.Отгонбаярын танилцуулсан “БАМБАЙ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН СУДАЛГАА” сэдэвт илтгэл 3-р байранд А.Нэргүйгийн танилцуулсан “МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНИЙ МЕНЕЖМЕНТ” илтгэл шалгарсан байна.

Мөн 90 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр зочид төлөөлөгчдөд тасгийн үүсэл хөгжил өнөөгийн байдлын тухай баримтат кино үзүүлэхээс гадна салбарын шилдэг ажилчдаа шалгаруулан шагнаж түүхэн хөгжил, алдаа оноо, ололт амжилтаа хэлэлцлээ.