Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ “Эмнэлгийн ажилтны өдөр“-өө олон бүтээлч ажлаар угтлаа

УНТЭ “Эмнэлгийн ажилтны өдөр“-өө олон бүтээлч ажлаар угтлаа

Өнгөрсөн баасан гаригт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эмнэлгийн ажилтны өдөрт”-т зориулсан баярын хурал боллоо. Энэ хуралд УНТЭ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаа, Хүний нөөц, хөгжлийн албаны дарга П.Анхтуяа, Монгол Улсын ардын эмч, гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор Н.Оюундэлгэр, Монгол Улсын гавъяат эмч анагаах ухааны доктор, профессор О.Сэргэлэн, Монгол Улсын гавъяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Л.Амгалан нар оролцож, УНТЭ болон эрүүл мэндийн салбарт гарч байгаа ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад баярын мэнд хүргэсэн юм.

УНТЭ-гийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаярлах:

Arslan.mn

УНТЭ 2020 онд төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, хамгийн анхны санхүүгийн хараат бус бие даасан эмнэлэг боллоо. Мөн эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойгоо угтан урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах зорилгоор "Эрүүл мэндийг дэмжих жишиг төв"-ийг байгуулж, өдрийн эмчилгээний нэгжийг байгууллаа.

УНТЭ оношилгоо эмчилгээний олон шинэ дэвшилтийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлээд байна.

Энэ жилийн хувьд дэлхий даяар шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс манай эмнэлэг дархлаа сэргээх цэг байгуулсан.

Мөн хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтны чадварыг дээшлүүлэх сургалт эхлүүлээд байна. Тухайлбал, Төв аймгийн эрүүл мэндийн төвтэй хамтран 10 гаруй үзлэгийн чиглэлээр 100 гаруй өвчтөнд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө үзүүллээ.

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтан Та бүхэндээ "Эрүүл мэндийн салбарын ажилтны баяр"-ын мэнд дэвшүүлье.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга, УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн И.Энхбат:

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор манай эмнэлэг баярын хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулахад түлхүү анхаарч ажиллалаа. УНТЭ-ийг хагас бие даасан байдалтай хөгжүүлснээр эмнэлгийн удирдлага нь ТУЗ сонгон шалгаруулж, эмнэлгийн удирдлага хараат бус байдлаар ажиллах боломж нь бий болж байна. Өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно.

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаа:

Arslan.mn

Улсын төв эмнэлгээрээ овоглодог, уйгагүй бүтээлч, манлайлагч та бүхнээрээ бахархаж байна. Монгол хүн бүрийн эрүүл саруул элэг бүтэн, аз жаргалтай амьдралын төлөө ариун цагаан хөдөлмөрөө дээжлэн, цаг хугацаатай уралдан, эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын бүх ажилчиддаа ажил хөдөлмөрийн дээдийг хүсэн ерөөe.

Arslan.mn

Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан 24 хүнийг ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цолоор, 18 хүнийг Эрүүл мэндийн яамны Жуух бичиг болон бусад шагналаар шагнаж урамшууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn