Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж, эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Arslan.mnУлсын Нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн олон улсын стандартад нийцсэн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгооны Эрүүл мэндийг дэмжих төвийг нээсэн бөгөөд Ерөнхий сайд тус төвийн үйл ажиллагаатай энэ үеэр танилцлаа. Мөн Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд, Дэлхийн банкны санхүүжилтээр УНТЭ, УГТЭ, ГССҮТ болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг холбосон Дүрс оношилгооны нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн PACS системтэй, УНТЭ нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдсэн томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторын эмийн сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа.

Arslan.mnЭнэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "2020 оноос хийж эхлүүлсэн ажлын тухайд нэгдүгээрт иргэдийг өвдөхөөс нь урьтаж урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг болгохоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт "Эрүүл мэндийн дэмжих төв" байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим нэгдсэн сүлжээг бий болгохоор зорьж байна." хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn