Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“PACS СИСТЕМ“-ийн тусламжтайгаар иргэд оршин суугаа газраасаа мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломжтой

“PACS СИСТЕМ“-ийн тусламжтайгаар иргэд оршин суугаа газраасаа мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломжтой

Монгол улсын эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүлжилээр “PACS нэвтрүүлэх төсөл”-ийг өнгөрсөн зургаан сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай нэвтрүүлж, нээлтээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тус системийг нэвтрүүлээд байна.

PACS системийн тусламжтайгаар дүрс оношилгооны РЕНТГЕН, Компьютер томограф, ЭХО гэх мэт дүрсэн мэдээ боловсруулдаг аппаратаар авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсийг чанартайгаар дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглах юм. Тус мэдээллийг өвчтний зөвшөөрлөөр эрх бүхий мэргэшсэн эмч үзэж, өөрийн дүгнэлт оношийг тавин, өвчтөнд хурдан хугацаанд буцааж илгээх бөгөөд өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Төвлөрсөн PACS-г нэвтрүүлснээр:
  • Цаг хугацаа хэмнэх
  • Хот хөдөөгийн ялгаа арилна
  • Илүү зардал, чирэгдэл багасна
  • Мэргэшсэн эмчийн онош хүртээмж ихэснэ
  • Давхардсан шинжилгээ цөөрч, цацрагийн дозе авалт багасна
  • Өвчтөний мэдээллийг найдвартай удаан хугацаагаар хадгалах боломж үүснэ
  • Эрүүл мэндийн даатгал үр дүнтэй болно
  • Эрүүл мэндийн системийн нэг тулгуур болно
  • Эмч нар мэдээлэлд илүү ойртож, мэргэших болно.
  • Монгол хүний удамшил, өвчлөлийн мэдээллийн сан үүсэх болно.

Цаашид бүх эмнэлгүүдийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд дээрх эмнэлгүүдэд 5-10 жил мэдээлэл хадгалах сервер компьютер, оношилгооны дүрсэн мэдээлэл үзүүлэгч гурван дэлгэц бүхий ажлын байрны дөрвөн компьютерээр хангажээ. Төв серверийг ҮДТ-д байршуулснаар үйлчилгээний найдвартай байдал болон мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байна.

Arslan.mn