Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 95 жилийнхээ ойн босгон дээр түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 95 жилийнхээ ойн босгон дээр түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээг УНТЭ-ийн ерөнхий захирал Н.ЛХАЖИЙ нээн хэлсэн үгэндээ. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дээдлэн, үг сургаалийг нь ажил мэргэжилдээ хэрэгжүүлсээр яваа эмнэлгийн хамт олон нь та бүхэндээ баярын мэнд хүргэж байна.
Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийнхээ 95 жилийн түүхийг бүтээлцэж, ачааны хүндийг үүрч эмнэлгийнхээ хөгжил дэвшилд залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулан, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж байсан үе үеийн ахмадууд та бүхнээрээ би бахархахгүй байхын аргагүй билээ.
Цаашид ч та бүхэн маань хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа бид бүхнийхээ ажил үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үнэт сургаалаа хайрласаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн хөгжлийн түүх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд бид эрүүл мэндийн салбартаа хэзээд анхдагч, манлайлагч нь байна гэсэн эрхэм зорилгоо хэвээр хадгалан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлэн, нэр төрөл, бүтээмжийг нэмэгдүүлэн, МУ-ын иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах замаар салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт тавин мөн та бүхнийхээ үндэс суурийг тавин эхлүүлсэн их ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байна.
2020 онд Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бодлогын хувьд нэгэн шинэ үе эхэлж эмнэлгийн менежмент, бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд бид санхүүжилтийн хувьд анх удаа бие ээ даасан байдалд шилжих бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд ахмадуудынхаа хувьд ч ээлтэй орчин, үйлчилгээний нөхцөл бүрдүүлэх чиглэлээр оновчтой шийдвэрийг гарган ажиллах болно.
Ахмад, дунд, залуу үеийн хэлхээ, харилцан шүтэлцээг хангаж, мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлагаа залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлсээр ирсэн ахмадуудаараа бид үеийн үед бахархаж ирсэн.
Та бүхний минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс өөдрөг, өлмий бат оршиж буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай! гэсэн юм. Уг арга хэмжээний үеэр мөн үе үеийн ахмад ажилчдын түүхэн зургийн үзэгслэн гаргасан нь ахмадуудын сэтгэлийг хөдөлгөж дурсамжуудыг сэргээсэн сайхан арга хэмжээ болсон тухай ахмадууд маань хөөрөлдөж байсан юм.