Хууль тогтоомж
Холбоо барих
Талархал
Өргөдөл гомдол
Статистик
Сайтын хандалт
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт ирэх сараас эхлэн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт ирэх сараас эхлэн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Эрүүл мэндийн Сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах, цахим үйлчилгээг сайжруулах чиглэлээр гаргасан удирдамж”-ийн дагуу Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг дээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон бусад албаныхан оролцлоо.
Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдэд тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор манай эмнэлэг дээр гэмтлийн яаралтай тусламжийг ирэх сараас эхлэн үзүүлэх юм.