11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн Эмзүйн алба “Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аяны хүрээнд Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх уриалга дэвшүүлж байна.

УНТЭ-ийн Эмзүйн алба “Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аяны хүрээнд Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх уриалга дэвшүүлж байна.

2016 оноос ДЭМБ-ын Олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийн гишүүн орнуудын хүрээнд эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аяныг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн арга хэмжээ 2020 оны 11-р сарын 02-08-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Монгол улс 2 дахь жилдээ оролцож байна.

Дэлхий нийтээр 2017 онд – Жоргүй эм, 2018 онд – Хүүхэд, эмэгтэйчүүдэд, 2019 онд – олон тооны эм хэрэглэдэг хүмүүст /өндөр настай, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хүүхэд г.м/ чиглэгдэж явуулж байсан.

Энэ жилийн арга хэмжээний хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх талаар уриалга хүргэж байна.

Иймд УНТЭ-ийн ЭТҮЧАБА, ЭЗА хамтран эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх 7 хоногийн аяныг зохион байгуулах гэж байна.

Аяны хүрээнд:

  1. Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээллэх алгоритмыг танилцуулах
  2. Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх удирдамжийг шинэчлэх
  3. Өндөр эрсдэлт эмийг таниулах
  4. Тарилга эмийн хэрэглэх зааврыг гаргах /булчин, судас/

Эмийн гаж нөлөө бүрийг бүртгэн мэдээлье.

#MedSafetyWeek 2020