Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ - судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг /IVUS/ нэвтрүүллээ.

УНТЭ - судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг /IVUS/ нэвтрүүллээ.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Монгол улсад анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг титэм судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээ хийх шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Титэм судсан доторх хэт авиан шинжилгээ болон титэм судасны нарийслыг даралтын зөрүүгээр /Fractional Flow Reserve/ оношлох хосолмол технологи бүхий “IVUS” аппарат нь нарийн нийлмэл бүтэц зохион байгуулалттай ангиографийн аппараттай холбогдож ажилладаг юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы УНТЭ-ийн ерөнхий захирал байхдаа санаачилж, шийдвэрлэсэн энэхүү технологийг нутагшуулсанаар “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 тоот тушаалын Г7 заалтад тусгасан “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дислази” өвчнийг дотооддоо эмчлэх боломжийг бий болгож, тус чиглэлээр гадаад руу урсах зардал, валютын урсгалыг тодорхой хувиар бууруулах болно.

Philips брэндийн Volcano загварын /IVUS/ аппарат дээр ажиллах мэргэжилтнүүд технологийг нутагшуулах бэлтгэл ажилдаа ороод байна.Philips брэндийн Volcano загварын /IVUS/ аппарат дээр ажиллах мэргэжилтнүүд технологийг нутагшуулах бэлтгэл ажилдаа ороод байна.