Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.ЛХАЖИЙ: “МОНГОЛ УЛСАД ЭЛЭГ БОЛОН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН НЬ” бүтээлээр нийт 17 эмч маань Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэж байна.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.ЛХАЖИЙ: “МОНГОЛ УЛСАД ЭЛЭГ БОЛОН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН НЬ” бүтээлээр нийт 17 эмч маань Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нар болон Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарт Төрийн соёрхол хүртээлээ.

2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын хамтарсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээлээр төрийн соёрхол хүртлээ.

Багийн ахлагч:

  1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн;

Багийн гишүүд:

  1. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;
  3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;
  6. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;
  8. “Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг

1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын бүтээлээрэй төрийн соёрхол хүртлээ

Багийн ахлагч

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;

Багийн гишүүд

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;
  2. .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;
  3. “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;
  4. “Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;
  5. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;
  6. Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг

Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд болон Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж Төрийн соёрхол хүртсэнд нь баяр хүргэж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн удирдлагууд хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад бүрэн нэвтрүүлж, үндэсний багуудыг бэлтгэн, амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлсэн амжилтаар “МОНГОЛ УЛСАД ЭЛЭГ БОЛОН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН НЬ” бүтээлээр нийт 17 эмч маань Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэж байна.

1996 онд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх хийж эхэлснээр Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлдэг билээ. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр бусад эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурь тавигдсан.

2011 он Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа Асан ЭМТ-ийн Lee профессороор ахлуулсан багтай хамтарч УНТЭ-т амжилттай гүйцэтгэснээр Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар манай Үндэсний багууд 240-өөд хүнд бөөр, 115 элэг, 20 үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

Мэдлэг-оюун, Хичээл-зүтгэл, Шаргуу-хөдөлмөрөөрөө нэг баг болж ажиллаж байдаг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олны хөгжил дэвшлийн түүх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд бид эрүүл мэндийн салбартаа хэзээд анхдагч, манлайлагч нь байна гэсэн эрхэм зорилгоо хэвээр хадгалан, үргэлж манлайлагч байхыг эрмэлзэн, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлэн, нэр төрөл, бүтээмжийг нэмэгдүүлэн, МУ-ын иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах замаар салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт тавин ажиллаж байна гэсэн юм.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн СЭРГЭЛЭН

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;

“Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;

.Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;

Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;

“Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг