Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
2021 оны 3-р сарын 11 ДЭЛХИЙН БӨӨРНИЙ ӨДӨР

2021 оны 3-р сарын 11 ДЭЛХИЙН БӨӨРНИЙ ӨДӨР

Дэлхийн бөөрний өдрийг зохион байгуулах хорооноос 2021 оныг "Бөөрний өвчний үед чанартай амьдрахуй" уриан дор тэмдэглэхээр зарласан байна.
Бөөрний өвчин, түүний даамжралаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах нь чухал боловч бөөрний өвчтэй өвчтөнүүд (үүнд дотор диализ болон бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнүүд хамаарна) тэдний гэр бүлийнхэнд ялангуяа цар тахал болон бусад хүнд хэцүү үеүүдэд эмнэлгийн байгууллага, нийгэмлэг, холбоод хүч чармайлт гарган дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг.
Бөөрний архаг өвчинтэй өвчтөнүүдийг асарч эмчлэхэд гол анхаарлаа хандуулан сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хамтран ажилж, тэднийг бөөрний өвчинтэйгээ чанартай амьдрахад тусалж дэмжихийг Дэлхийн бөөрний өдрийг зохион байгуулах хорооноос уриалж байна.
Үүнээс гадна,
  • Бөөрний архаг өвчтэй өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нь тэднийг эрүүл мэнд, амьдралын зорилгодоо хүрэх боломжоор хангагдсан байх ёстой. Энэ нь өвчтөнүүд өөрсдийн үүргээ ойлгох, эмч нартай хамтарч шийдвэр гаргах, өөрийгөө удирдах ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй байхыг шаарддаг.
  • Цаашид бид өвчтөнүүд сайн сайхан амьдрах боломжийг олгох практик, бодлогын тохиролцоог боловсруулж, хэрэгжүүлэх, үнэлэх чиглэлээр өвчтөнүүдтэй түншлэлийг бэхжүүлэхийг чухалчилна. Үүнийг тууштай, хүртээмжтэй харилцаа холбоогоор дэмжих хэрэгтэй.
  • Өвчтөний тэсвэр хатуужлыг дэмжих, нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэх, өвчтөний мэдлэгийг бий болгох, дэмжлэг авах боломжийг хөнгөвчлөх, өөртөө итгэх итгэл, хяналтыг бий болгох стратегиудыг багтаасан давуу тал дээр суурилсан арга барилд илүү их анхаарал хандуулахыг уриалж байна.
  • Бөөрний уламжлалт эмчилгээнээс гадна бөөрний өвчтэй бүх өвчтөнд шинж тэмдгийн менежментийг илүү үр дүнтэй, илүү уялдаатай, өвдөлт, нойргүйдэх, сэтгэлийн хямрал, стресс, хөдөлгөөн, сул дорой байдал, зовиурыг үүсгэдэг шинж тэмдгүүдийг тодорхойлох үр дүнтэй стратеги менежментийг уриалж байгаа ба зарим хүмүүс эдгээр шинж тэмдгүүдийг бууруулахын тулд боловсрол, менежментийн талаар илүү их стратеги хүсч, өвчтөнүүд болон тэдний асран хамгаалагчдын эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг дээшлүүлэхийг хүсч байна.
  • Бид одоогийн нөхцөл байдлаас хальж, өвчтөн, эрдэм шинжилгээ, дадлага, бодлогод чиглэсэн түвшинг дээшлүүлэх ёстой. Өвчтөнийг чадавхжуулж, түншлэл, харилцаа холбоогоо сайжруулах нь тусламж үйлчилгээнд суурилсан хандлагад чиглүүлж чадснаар бөөрний архаг өвчтэй хүмүүст сайн сайхан амьдрах итгэл найдварыг төрүүлж чадна.