Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
МЭДЭГДЭЛ!!! /худал мэдээлэл/

МЭДЭГДЭЛ!!! /худал мэдээлэл/

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн удирдлагууд өвчтөнүүдэд хийхээр төлөвлөсөн вакциныг залилжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Дээрх мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье.
УНТЭ-ийн ямар нэгэн удирдах албан тушаалтанг ТЕГазар болон Авилгатай тэмцэх газраас шалгаагүй ямар нэг мэдэгдэл ирээгүй болно.
Та бүхнийг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж хуурамч мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагаа харлуулж үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдаж иргэдийн сэтгэлзүйн тогтвортой байдлыг алдагдуулсан цахиур.мн сайтад гомдол гаргаж холбогдох хуулийн байгууллагуудад өгөхөө үүгээр мэдэгдэж байна.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаа