Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эмч, сувилагчдад Монгол Улсын Төрийн дээд одон медаль, эрүүл мэндийн салбарын хүндэт шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Энхболд, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн шинэхэн гавьяатууд болох Ц.Ишдорж, О.Ганбат нар болон эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлын эхэнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн н.Батбаяр Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Энхболд “Улсын ууган эмнэлгүүдийн нэг болох УНТЭ-ийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар хүний гавьяат эмч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэндээ МУ-ын Засгийн газрын гишүүний болон хувиасаа шинэ сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ жил төр засаг эрүүл мэндийн салбарын 4 багийг төрийн соёрхол хүртээж, 42 гавьяат ажилтаныг төрүүлж, Төрийн дээд одон медалиар 1000 гаруй эмч, сувилагч, ажилтнуудыг шагнаж, энгрийг мялаасан. Манай салбарт өмнө нь хоёр гавьяаттай байсан бол энэ жил таван гавьяат сувилагч төрсөн түүхэн жил боллоо.
Цар тахлын хэцүү хүнд үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье” гэв.
Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “ Өнөөдөр энэ сайхан өдөр Төрийн дээд одон медаль авсан эрхэм хүндэт гавьяат та бүхэндээ УНТЭ-ийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Манай хамт олны ажлыг өндрөөр үнэлж, энэ шагналыг гардуулж өгөхөөр өөрийн биеэр төрөлх эмнэлэгт ирсэн Эрүүл мэндийн сайд Н.Энхболд танд баярлалаа.
Цар тахлын хэцүү цаг үед эмнэлгийн бүх ажилтнууд чармайлт гарган ажиллаж байна. Цаашид ч цар тахал дуустал эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг алдагдуулахгүй, ковидтой хүмүүсийн эрчимт эмчилгээг болон маш хүнд гэсэн оноштой хүмүүсийн эмчилгээг цаг алдахгүй үзүүлсээр байх болно.”гэсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд УНТЭ-ийн гавьяат эмч О.Ганбат хэлэхдээ, “Бидний нэг хэсгийг өнөөдөр шагнаж байгаа нь таатай сайхан санагдаж байна. Бид ажлаа сайн, үнэн шударгаар хийвэл төр засаг үнэлэх нь тодорхой. Та бүхний ажилд амжилт, амьдралд аз жаргал сайн сайхан бүхний хүсье” гэв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
АЛТАН ГАДАС ОДОНГООР
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Салбарын ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР
ЭМЯ-НЫ "ЖУУХ БИЧИГ"-ЭЭР