Хэрвээ таны зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж хүчтэй өвдөлт мэдрэгдвэл ямар нэгэн эм тариа хэрэглэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ өвдөлт нь нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчний шинж тэмдэгт хамаарч болох тул та бүхнийг эрүүл мэнддээ анхааран сайхан амарч, аялахыг хүсье...