Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ӨВДӨГНИЙ ҮЕ ХЭСЭГЧЛЭН СОЛИХ МЭС ЗАСАЛ

ӨВДӨГНИЙ ҮЕ ХЭСЭГЧЛЭН СОЛИХ МЭС ЗАСАЛ

Энэ төрлийн мэс засал нь 1950-д оноос анх эхлэн судлагдаж, шинэчлэгдсээр 1998 онд одоогийн загвар үүссэн. Монгол улсад анхны өвдөгний хиймэл үе хэсэгчлэн солих мэс заслыг ГССҮТөвд Т.Мөнхсайхан эмч 2018 онд хийж байсан ба одоо манай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хэдийн нутагшиж байнга хийгддэг болсон мэс засал юм. Өвдөгний үе хэсэгчлэн солих мэс засал нь жижиг зүслэгээр эдийг бага гэмтээж хийдэг, мэс заслын дараах үений сэргэлт илүү хурдан байдаг өндөр үр дүнтэй мэс засал. Өвдөгний үе анатомын онцлогоос хамаарч үений дотор тал түрүүлж элэгдэж эхэлдэг ба энэ үед мэс заслын хамгийн зөв сонголт нь өвдөгний үений дотор хэсгийг хиймэл үеэр солих мэс засал байдаг. Мэс заслын гол заалт нь өвдөгний өөрчлөлт зөвхөн нэг талын булууг хамарсан байх юм.
ДАВУУ ТАЛ
???? Өвдөгний үений хэвийн хөдөлгөөнийг хадгалж үлдэнэ.
???? Жижиг зүслэгээр хийнэ. Бүтэн солих мэс заслаас 3 дахин
жижиг зүслэгээр хийгддэг, сорви бага үлдэнэ.
???? Өвдөлт бага. Эдийг бага гэмтээдэг учир мэс заслын дараах өвдөлт бага, сэргэлт хурдан.
???? Мэс заслын дараах сэргэлт хурдан.
???? Өвдөгний үений холбоосууд өөрийнхөөр үлдэнэ. Бүтэн солих мэс заслын үед чагтан холбоосууд таслагддаг бол энэ мэс засалд үлдээдэг онцлогтой.
ТӨРӨЛ
Өвдөгний үеийг хэсэгчлэн солих мэс засалын төрөл:
???? Дотор болон гадна булууг солих
???? Тойгны үеийг солих
???? Нэг талын булууг тойгны үетэй хамт солих мэс заслууд багтана.
????‍⚕️ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Эмчлүүлэгчийн үений өөрчлөлтөөс хамааран эмч аль төрлийн мэс заслыг хийхийг шийдвэрлэх ба амбулоториор үзүүлэхээр ирэхдээ:
- Өвдөгний үений рентген зураг
- Өвдөгний үений MRI зураг (шааарлагатай тохиолдлуудад)-г авч ирэн үзүүлнэ.
Эмч Н.Энхтайван ( долоо хоног бүрийн Баасан гарагт УНТЭ 415 тоот ҮЕНИЙ МЭС ЗАСАЛ-д цаг аван үзүүлэх боломжтой.)