Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЧД-ийн Замын цагдаагийн хэлтэс болон СХД-ийн "Тээвэрлэлт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын ажилтан, алба хаагчдыг ЭМУСҮзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа

ЧД-ийн Замын цагдаагийн хэлтэс болон СХД-ийн "Тээвэрлэлт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын ажилтан, алба хаагчдыг ЭМУСҮзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг удахгүй тохиох 96 жилийн түүхэн өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн байдлыг тодорхойлох, хавдар, халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт 108 ажилтан, алба хаагчийг цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд хамруулж, ЭХО, рентген зураг /цээжний/, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц оношилгоо, шинжилгээ хийж байна.
Мөн биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судас, мэдрэл, чих, хамар, хоолой болон хоол боловсруулахын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмжийг өгөх юм.