Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭНД УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ" ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ”-ООР ШАЛГАРЛАА. • Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг амжилттай оролцон “Шилдэг оролцогч”-оор шалгарлаа.•Тус арга хэмжээний үеэр нийт 315 иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийн зэрэгцээ 96, 196 дахь үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах “Эрхийн бичиг”-ийг бэлэглэж, азтангаар тодрууллаа.• Мөн Элэг шилжүүлэх суулгах багийн мэс заслын үйл явцыг шууд дамжуулан дэлгэцээр харуулсан нь “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнгийн Сонорыг мялааж, мэлмийг баясгасан үйл явдал болсон юм.