Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"Салбарын хөгжилд хамтдаа" төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн удирдлагын багийн уулзалт

"Салбарын хөгжилд хамтдаа" төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн удирдлагын багийн уулзалт

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлуудыг хүлээн авч, нийслэлийн дүүргүүд болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, эмч, мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэл өгсөн.

Дээрх үйл ажиллагааг тасралтгүй, чанартай хэрэгжүүлэн харилцан ойлголцож, хамтран ажилласнаар тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болно.

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиг, үүргийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр УНТЭ-ийн хурлын зааланд холбогдох эмнэлгийн удирдлагууд уулзаж дараах асуудал дээр санал солилцлоо. Үүнд:

  1. Хуваарьт аймаг, дүүргүүдийн хүн амын дунд зонхилон тохиолдох эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдэд дүгнэлт хийх;
  2. Эмч, мэргэжилтний ажлын байрны сургалт, сэлгэн ажиллуулах, богино хугацааны баримжаа олгох сургалтад хамрагдсаныг баталгаажуулах;
  3. Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэнтэй холбоотой нутаг тухайн амаржих газрын байршил, нутаг дэвсгэрийн харьяаллаар 3 лавлагаа эмнэлэг эх барихын бус шалтгаант эмгэгийн тусламж үйлчилгээний чиглэлд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэхийг хариуцан гүйцэтгэх, эх барих, эмэгтэйчүүдийн бус мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг хамтран зохион байгуулах;
  4. Лавлагаа тусламж үйлчилгээний үндэсний багийг зохион байгуулах;
  5. Эрүүл мэндийн удирдах ажилтны 2022 оны зөвлөгөөний үеэр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох, хамтран ажиллах талаар санал солилцох ажлыг зохион байгуулах зэрэг асуудлаар хэлэлцэн ярилцаж нэгдсэн шийдэлд хүрлээ.

Удирдах ажилтны зөвлөгөөний дараа ахин уулзаж ярилцахаар тохирлоо.