Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Дэлхийн Эрүүл Мэндийн Өдөр

Дэлхийн Эрүүл Мэндийн Өдөр

"Өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Өдөр 2022"
Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулах, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг 1948 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсгэн уг өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг өнгөрүүлдэг болсон байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ирсэн билээ. Энэ жилийг Бидний Дэлхий, Бидний Эрүүл Мэнд уриан дор эх дэлхийн эрүүл мэндийг хамгаалах, сайн сайхныг бүтээхийн тулд яаралтай арга хэмжээ авахад хандуулж уриалж байгаа юм.