Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, төвлөрлийг бууруулах, “Салбарын хөгжилд хамтдаа” төсөл хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, төвлөрлийг бууруулах, “Салбарын хөгжилд хамтдаа” төсөл хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаа.

ЭМС-ийн 2022 оны А/136 тоот “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай ” тушаалын дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 2022.04.13 – 2022.04.15 өдрийн хооронд ажиллав.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүний нөөцийн хангалт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цахим технологийн аюулгүй байдал, E-health программын хөгжүүлэлт, сувилахуйн тусламж үйлчилгээ, дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй танилцан үнэлгээ хийж цаашид сайжруулах дэмжлэг үзүүлэх шаардлагатай үйл явцыг тодорхойлов.
Эмнэлгийн удирдлага, эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдэд УНТЭ-ийн үйл ажиллагаа, ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоол, цахим технологи, мэдээллийн ауюлгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хяналт, сувилахуйн албаны үйл ажиллагаа, тодосгогчтой КТГ шинжилгээний ач холбогдол сэдвээр сургалтыг хийв.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас УНТЭ-н эрчимт эмчилгээний тасагтай телемедецинээр туршилтын холболтийг амжилттай хийв. .
9 хүн ба дотор нарын зураг байж магад3 хүн нарын зураг байж магад