Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Хачигнаас болгоомжлох, урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хачигнаас болгоомжлох, урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ард иргэд ой модонд аялал зугаалгаар явах, ууланд алхах, агаарт гарах зэрэг нь ихэсдэг бөгөөд энэ үед хачигнаас болгоомжлох, урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг бөгөөд бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар байдаг.
Хачигнаас урьдчилан сэргийлэх:
Хачиг дайжуулагч бодис, тосон түрхлэг хэрэглэх
Тод өнгийн битүү хувцас өмсөх
Явган явахдаа жим дагаж өндөр өвс бутнаас зайдуу явах
Малын сүүг буцалгаж хэрэглэх
Ой мод, хээр талаар явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах
Хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах
Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?
Ой модонд зугаалах
Жимс, эмийн ургамал түүх
Мод бэлтгэх
Мал, малын ноос, ноолууртай харьцах
Хэрвээ хачигт хазуулсан тохиолдолд хачгийг шууд гараараа авч болохгүй. Гараараа авсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.
Хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хачигны төрлөөс хамааран өвчлөл хүнд явцтай явагдах , цаашлаад мэдрэлийн тогтолцоо гэмтэх эрсдлийг үүсгэдэг.
Хачигт хазуулсан тохиолдолд дараах арга хэмжээг авна.