Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ

ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ

Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар 2022.05.01-нээс эхлэн орон даяар "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо" УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” дээр өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Манай эмнэлэг нь СБД-ийн 1,2,3,4,5,6-р хороо, ЧГД-ийн 17,19 дугаар хорооны 39,000 гаран насанд хүрэгч иргэд/даатгуулагчид бүтэн жилийн турш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог хийх юм.
05 сарын 01-ний өдөр эрт илрүүлгийн нэгжээр 18-30 насны бүлгийн 3, 31-45 насны бүлгийн 3, 46-60 насны бүлгийн 1, 60-ээс дээш насны бүлгийн 1. Нийт 8 даатгуулагч хамрагдаад байна.
Ажиллах цагийн хуваарь:
Ажлын өдрүүд: Даваа-Баасан
Ажлын цаг: 08:30-16:30
Цайны цаг:12.30-13.00
ХАРЪЯА ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭН УРЬДЧИЛАН ЦАГ АВЧ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ