11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр

Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний Мягмар гарагийг “Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ өдрөөр астмын талаар тулгамдаж буй асуудал болон астмын талаарх эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм.
Энэ жилийн Астмын эсрэг дэлхийн өдрийг "Астмын тусламж үйлчилгээг төгөлдөржүүлье" уриан дор зохион байгуулж байна.
Хэдийгээр астма өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй ч астмын эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээ, хяналтыг сайжруулснаар астмын сэдрэлийг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах боломжтой юм.
Монгол улс 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачлага (GINA)-д элсэн орсон ба үүнээс хойш жил бүр Астмын эсрэг дэлхийн өдрийг зохион байгуулж тэмдэглэж байна.
Манай орны хувьд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 50,000 гаруй хүн астматай байгаа бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байна.