Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасгийн Түүхт 70 жилийн ойн нэрэмжит “Эрдмийн чуулган -43” Сувилахуйн судалгаа-17” сувилахуйн салбар хуралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасгийн Түүхт 70 жилийн ойн нэрэмжит “Эрдмийн чуулган -43” Сувилахуйн судалгаа-17” сувилахуйн салбар хуралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.

Жил бүрийн 5 сарын 12-нд Дэлхийд даяар Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Сувилахуйн шинжлэх ухааныг үүсгэн байгуулагч Англи улсын иргэн Флоренс Найтингейлийн төрсөн өдрийг тэмдэглэлт өдөр болгоно өнгөрүүлдэг билээ. 2022 оны Олон улсын Сувилагчдын өдрийг “Сувилагчдын бие даасан байдал- Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриатайгаар тэмдэглэнэ өнгөрүүлж байна. Олон улсын Сувилагчдын өдрийн арга хэмжээний нэгээхэн чухал арга хэмжээ бол Эрдэм шинжилгээний хурал байдаг. Өнөөдөр УНТЭ-ийн Эрдмийн чуулган-43 Сувилахуйн салбарын “Сувилахуйн судалгаа-17” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурал нь сувилагч мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад их хувь нэмэр оруулдаг. Энэ удаагийн эрдмийн чуулганыг УНТЭ-ийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн түүхт 70 жилийн ойн нэрэмжит зохион байгуулагдлаа. Сувилахуйн судалгаа-17 Эрдэм шинжилгээний хуралд нийт 17 илтгэл хэлэлцэж шүүгчдийн оноогоор гурван байр, нэг тусгай байрыг шалгарууллаа.
1-р байр - Э.Баярмаа / УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч/
“УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх болон дараах үеийн сэтгэл түгшилтийг үнэлэх нь” сэдвээр
2-р байр- Г.Ганцэцэг /УНТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч/ “Нурууны доод хэсгийн өвдөлттэй болон эрүүл хүмүүст их биеийн булчингийн тэсвэржилт болон хүчийг харьцуулан судалсан дүн” сэдвээр
3-р байр - Т.Өлзийсайхан /Дархан-Уул аймаг нэгдсэн эмнэлгийн сувилагч/ “Дархан сумын хүн амын дунд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлох нь” сэдвээр
Тусгай байр - А.Оюуномин /УНТЭ-ийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч/ “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгасан эмчлүүлэгчдийн амны хөндийн үрэвслийн тохиолдлыг судлах нь” сэдвээр тус тус шалгарлаа
9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад