Монгол Улсын засгийн газар, Новартис компани хамтран “Новартис Эмийн хүртээмж” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр УНТЭ-д Новартис компанийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, Эрүүл мэндийн систем чадавхижуулах төслийн удирдагч Жессика Аржун, Новартис Фарм ийн Монгол дахь бүсийн төлөөлөгч М.Солонго, уг төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ, Энхтайваны Корпусын эмч Н.Сувд нар УНТЭ-ийн удирдлага, холбогдох алба болон тасгийн эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтаар хөтөлбөрийн үндсэн зорилго, шаардлагатай мэдээллүүдийн тухай санал солилцож, мөн бодит байдал дээр тулгарч болох асуудал зэргийг газар дээр нь очиж танилцав. Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд үүгээр дамжуулан эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, чанартай эмээр хангах гэдгийг төлөөлөгч нар онцлов. Хөтөлбөрт 15 төрлийн 24 нэрийн, үүнд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эм багтаж байна.