Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Улсын 1-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Мёнгжи эмнэлэгт суралцах шинэ боломж нээгдлээ

Улсын 1-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Мёнгжи эмнэлэгт суралцах шинэ боломж нээгдлээ

2022 оны 6 дугаар сарын 9 ний өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Мёнгжи эмнэлгийн олон улсын төвийн захирал, профессор Жеонг Жинхо, олон улсын төвийн менежир Шим Жэй нар хүрэлцэн ирж эмнэлгийн ерөнхий захиралтай уулзан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Мёнгжи эмнэлэг нь АНУ-ын Маёо /Mayo clinic/ эмнэлэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-н ганц эмнэлэг юм. Манай эмнэлэгтэй эмчилгээний дараах хяналтын төв буюу Солонгос улсад эмчилгээ хийлгэсний дараах теле-медицин төвтэй хамтын ажиллагаатай байсан. Харин өнөөдөр бид эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох тухай түлхүү ач холбогдол өгсөн бөгөөд энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Мёнгжи эмнэлэгт суралцах шинэ боломж нээгдэж байна.

3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад