Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя”

“Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя”

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд 2021 онд А/780 дугаар тушаалаар “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний төлөвлөгөөг, 2022 онд “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлын удирдамж”-ийг тус тус баталж “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зарлан 2022 оны 4-6-р сарыг дуустал санаачлан зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяны өдөрлөгийн арга хэмжээ 2022-06-12 өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.
Тус өдөрлөгт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож алхлаа.
Эмнэлгийн өртөөг
- 2022 онд шинээр нэвтрүүлсэн инновац, технологийн хэсэг
- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих дасгал хөдөлгөөний хэсэг
- Урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох хэсэг
гэсэн 3 хэлбэрээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
11 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
12 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад