Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

УНТЭ-ийн хамт олон "Ард олныхоо эрүүл энхийн манаа, ирээдүй хойч үе, улс орныхоо хөгжилд өөрийн үнэтэй xувь нэмрээ оруулж залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах олон үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл тэдний 400 гаруй нь УНТЭ-тэй салашгүй холбоотой билээ.
Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд дэлхий даяар тархаад буй "COVID-19" цар тахал өндөр настнуудад илүү хүндээр туссан хэдий ч УНТЭ ахмадуудаа уламжлал ёсоор эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулан урлагын тоглолтоороо бэлэг барин угтлаа.
Тиймээ бидний ахмад үе бол УНТЭ, цаашлаад Монголын эрүүл мэнд салбарын 97 жилийн түүхийг бичилцэн явсан гавъяатууд билээ.