Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөтөлбөр Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөтөлбөр Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт 2022 оны 10 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт ЭМЯ, БШУЯ, Цагдаагийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний телевиз, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Наркологийн эмнэлгээс нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, 20 сумын удирдлага, сургууль эмнэлгийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

Өдөрлөгийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, НЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч нар баг сумдын эмнэлэг эрүүл мэндийн төвийн эмч нарт нэгдсэн сургалт явуулсан байна.

УНТЭ- ийн хувьд эрүүл мэндийн даатгал, цахим өвчний түүх хөтлөлт, эм болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтанд техник технологийн үнэлгээ хийж ашиглагдахгүй байсан тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан талаар сургалт , мэдээллийг өглээ.Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь 9 чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, 5 чиглэлээр дэмжин туслах үйлчилгээ үзүүллээ. Давхардсан тоогоор 650 хүнд үзлэг оношлогоо хийлээ.

Үүнд төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд, онош тодорхойгүй, лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, дотор, явуулын шүд эмнэлгийн үйлчилгээ хийлээ. Үүнд ходоодны дурангийн шинжилгээнд 5 хүн, уушигны дурангийн шинжилгээнд 3 хүнийг хамруулсан байна.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохистой хооллолт, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлан таниулав.

" САЛБАРЫН ХӨГЖИЛД ХАМТДАА"

УНТЭ-ийн хувьд ""ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөтөлбөрт 8 аймагт хүрч ажиллахаас 6 аймагт ажилласан ба одоо Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллах үлдлээ.

Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтэн солилцох, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, өвчний эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд иргэдийг хамруулахад хамтран ажиллах болно.