Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
" ЭРҮҮЛ МЭНДИЙН ТEХНОЛОГИ-2022" үзэсгэлэн эхэллээ.

" ЭРҮҮЛ МЭНДИЙН ТEХНОЛОГИ-2022" үзэсгэлэн эхэллээ.

"Эрүүл мэндийн шинэ технологи 2022" үзэсгэлэнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 5 шинэ технологи танилцуулж оролцож байна. Үүнээс 2 технологи нь Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтдаг байна.
Мөн уг арга хэмжээний үеэр "Зүрхний ангиограф"-ийн оношлогоо эмчилгээг шууд дамжуулалт хийн харуулсан нь онцлог байлаа.

Үзэсгэлэнгийн үeэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.
Мөн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 10 сарын 9-нд шилдгүүдээ шалгаруулах юм.
Үзэсгэдэнгийн шилдэг номинац нь:
1. ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ
2. ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ БАЙГУУЛЛАГА
3. ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
4. ШИЛДЭГ ТEХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
5. ШИЛДЭГ ТEХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
6. ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА
*Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага
*Эм ханган нийлүүлэх байгууллага
*Эмнэлгийн тоног төхөөрөмж гэсэн төрлөөр шалгаруулах юм