Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Нэгдүгээр эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олгосон

Нэгдүгээр эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олгосон

Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд 2022 онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая хүртэлх төгрөг олгожээ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захирал Б.Хишигжаргал гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. Тэрбээр "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон. Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан. Өөрөөр хэлүбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орж байгаа.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь багаж, тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн яам болон бусад газар руу мэдэгдэж, засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид засвар үйлчилгээгээ түргэн шуурхай хийгээд явж байна." гэлээ.