Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ ШИНЭ ЭМЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

УНТЭ ШИНЭ ЭМЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

УНТЭ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ " эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан юм.


БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран" Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой 5 тохиолдолд Зүрхний аблаци/ түлэх/ эмчилгээг 2022.10.27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ..Хагалгааг УНТЭ-ийн Зүрхний хэм алдалтын Их эмч Ананд, Ганцэцэг нар гардан хийлээ.
Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байна.