Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 2022

“ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 2022


Жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг Дэлхийн харвалтын байгууллагаас (WSO) "Тархины Харвалттай Тэмцэх Дэлхийн Өдөр" болгон 2006 оноос нэгэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Манай улс нь 2009 оноос эхлэн 13 жил тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсад тархины харвалт жил ирэх тусам тохиолдол, нас баралтын тоо нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар дэлхийд хоёрт байгаа нь хамгийн эмзэглэлтэй байна. Харвалтаас үүдэн хөдөлмөрийн чадамжаа алдагдан хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэдэг.
УНТЭ-ийн МЭТ, Монголын Харвалт Судлалын Нийгэмлэгтэй хамтран "Тархины Харвалттай Тэмцэх Дэлхийн Өдөр"-ийн үйл ажиллагааны хүрээнд 10 сарын 26,27-ны өдрүүдэд
эмч, сувилагч нарт зориулан “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ОРЧИН ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” сэдэвт сургалтын семинарыг зохион явууллаа. Нийт 120 гаруй эмч нар хамрагдагдлаа.
Шинээр практикт ашиглагдаж эхэлсэн "Харвалтын үнэлгээ, Тархины судасны хатуурал, Ковид 19 шалтгаант харвалт, Тархины судасны эмгэг, Цус шингэлэгч эмийн хэрэглээ, Судсан дотуурах оношлогоо, Тархины харвалтын үеийн мэдрэлийн мэс засал зэрэг сэдвээр лекц тавигдлаа.
УНТЭ нь жил бүрийн энэ өдөр иргэдэд чиглэсэн Тархины харвалтын эрсдлийн үнэлгээг тооцон харвалтаас сэргийлэх зөвлөгөө өгч үзлэг оношлогоо хийдэг уламжлалтай.

Дэлхийн харвалтын байгууллагаас 2022 оны Тархины харвалттай тэмцэх дэлхийн энэ өдрийг “АГШИН ХОРОМД Ч АМЬДРАЛЫГ АВАРЧ ЧАДНА" уриан дор зохион байгуулж байна.


Энэхүү уриагаар тархины харвалтанд өртөгсдийн амь насыг аврах гол арга бол харвалтын шинжүүдийг иргэд нийтээрээ мэддэг байх, энэхүү шинж илэрсэн үед тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах ёстойг иргэдэд сурган, ингэснээр ойр дотны хэн нэгнийхээ амь насыг аврах гол арга гэдгийг ойлгуулахад оршиж байгаа юм.