Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН 146 ЭМЧ БЭЛТГЭГДЭН ГАРЛАА

ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН 146 ЭМЧ БЭЛТГЭГДЭН ГАРЛАА

УНТЭ нь эрүүл мэндийн салбарт төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулдаг хамгийн том бааз эмнэлэг билээ.

Жил бүр 21 аймаг бүхий орон нутгийн эмч нар, нийслэл дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, болон хувийн хэвшлийн гээд нийт 150-160 эмч энэхүү сургалтад хамрагддаг юм..

Энэ удаагийн сургалт нь 2020-2022 оны хичээлийн жилд багтах ба11 чиглэлээр үндсэн мэргэжлийн 146 эмч бэлтгэгдэн төгслөө.

Саяхан төгсөлтийн шалгалтаа өгч байсан эмч нар маань өнөөдөр:

  • Дотрын анагаах судлал
  • Дүрс оношилгоо судлал
  • Мэдрэл судлал
  • Мэдээгүйжүүлэг судлал
  • Мэс засал судлал
  • Нүд судлал
  • Нүүр амны мэс засал судлал
  • Чих хамар хоолой судлал
  • Эмнэлзүйн эмгэг судлал
  • Эрчимт эмчилгээ судлал
  • Яаралтай тусламж судлал гэсэн үндсэн мэргэжлийн 11 чиглэлээр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.