Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXIV ЭРДМИЙН ЧУУЛГАН-2022” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXIV ЭРДМИЙН ЧУУЛГАН-2022” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн 10, 11 жилийн ойн хүрээнд Гэмтэл согог судлалын 24 дүгээр эрдмийн чуулган “Гэмтэл-согогийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах” уриатайгаар хоёр өдрийн турш чууллаа.

Эрдмийн чуулганд Монгол улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх, УНТЭ-ийн ХҮСҮСТ-ийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ГССҮТөвийн ерөнхий захирал Э.Галбадрах, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, НЭМГ-ын дарга Бямбадорж, 21 аймаг, есөн дүүрэг, ГССҮТ, УНТЭ, ХҮСҮСТ зэрэг улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 130 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон чуулганы хамгийн хүндтэй зочид болох ОХУ, БНСУ, Герман, Польш, Казакстан, Турк зэрэг олон орны эрдэмтэн, профессор, судлаачид оролцож салбарын цаашдын хөгжлийнхөө асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлж, шинээр нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, ололт амжилт алдаа оноогоо хамтдаа дүгнэн хэлэлцсэн юм.

Эрдмийн чуулганыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд зөвхөн ГССҮТ дээр төвлөрдөг байсан яс, үе сэргээх мэс заслыг УНТЭ үзүүлж, Хэрх үе судлал, үе сэргээх төвийн Яс үений мэс заслын тасаг байгуулагдан тусламж үйлчилгээг үзүүлж, маш олон шинэ дэвшилтэт технологи, аргуудыг нутагшуулсан. ГССҮТ-ийн эмч нарын багтай хамтран манай эмч нар стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулсан.

УНТЭ-ийн Хэрх Үе Судлал, Үе Сэргээх Төв / ХҮСҮСТ/ нь одоогоос 11 жилийн өмнө Хэрх, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал эмчилгээ хийх зорилгоор 2 ор, 2 мэс заслын, 1 рематологи эмч нартай зөвхөн 2 дахь өдөр хагалгаа хийх эрхтэйгээр байгуулагдаж байжээ. Тэгвэл өнөөдөр Яс, Үений мэс засал, Хэрх холбогч эд гэсэн хоёр салбартай болж өргөжиж жилдээ 100 орчим яс үе сэргээх мэс засал хийж,10 мянга гаруй үнд хэрх холбогч эдийн өвчний зөвлөгөө өгч хянан эмчилж байна. Тиймээс ч улсын хэмжээнд ганц лавлагаа төв болон хөгжиж чадсан гэгддэг.

Академич, ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, Ангаахын шинжлэх ухааны доктор профессор, Монгол улсын хүний гавьят эмч Р. Шагдарсүрэн хэлэхдээ: Энэ салбарын болон УНТЭ-ийн ХҮСҮСТ-ийн Отгонбаяр даргатай баг хамт олон 10 жилийн хугацаанд өнөөдрийн байдлаар 6000 гаруй хүнд үе солих мэс засал хийж, маш олон шинэ дэвшилтэт технологи, аргуудыг нутагшуулан ажиллаж байгаа чадварлаг бааг гэдгийг онцоллоо.

Уг чуулганаар Монгол Улсын гэмтэл согог судлалын практикт орчин үеийн дэвшилтэт технологи, нэвтрүүлсэн шилдэг эмч, эрдмийн бүтээлүүдийг шалгаруулсан ба хуралд нийт гадаадын 9 зочин профессорын илтгэл, дотоодын эмч, судлаачдын 17 илтгэл хэлэлцэгдсэн байна.

ШИЛДЭГ СУДАЛАГААНЫ АЖИЛ /илтгэл/

дүгээр байр: УНТЭ-ийн С.Дашцогт нарын судлаачид "УНТЭ-т хийгдсэн мега протез суулгах мэс заслын үр дүнгээс,
дугаар байр: ГССҮТ-ийн Б.Баттөгс нарын судлаачдын "Сээр, бүсэлхийн нугалмын хугарлыг бэхлэх мэс заслын үр дүн: Хөлөнцөрийн шургын нарийвчлал"
дугаар байр: ГССҮТ судлаач Х.Туяа "Түлэгдэлтийг эмчлэх уламжлалт болон Spincare эмчилгээний аргын үр дүнг харьцуулан судалсан нь"

ШИЛДЭГ CASE REPORT төрөлд:

ГССҮТ-ийн Т.Золжаргал нарын судлаачдын "Дээд мөчний хавсарсан гэмтлийг нөхөн сэргээх мэс заслын тохиолдол”,

ГССҮТ-ийн ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

ШУТИС-ийн Х.Батбаяр нарын судлаачдын "Түнхний үе солих мэс заслын өмнөх ба дараах доод мөчний хөдөлгөөний кинематик харьцуулалт",

ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧААР:

ГССҮТ-ийн ГСНСБМЗТ-ийн эрхлэгч АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид

ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ

УНТЭ-ХҮСҮСТ-ийн их эмч Н.Энхтайван

ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧ

Дорнод аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эрхлэгч, Ахлах зэргийн эмч Т.Энхтулга гэсэн номинациудаар тус тус салбарын шилдгүүдээ шалгарууллаа.

Хоёр өдөр үргэлжлэсэн энэ удаагийн чуулганыг УНТЭ-ийн Хэрх үе судлал, Үе сэргээх төв, ГССҮТ, ГСЭМХ, Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.