Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэг нь 2006 оноос хойш УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд шээсний сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал засал, бөөр шээсний замын чулуу авах мэс засал, хавдрын мэс заслыг хийж байсан. Энэ удаа шээсний сүвний нарийслыг эмчлэх баг ирж 25 иргэнд шээсний сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хамтран амжилттай хийлээ.