Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ “УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН СОНСГОЛ БУУРАЛТЫГ АНХАН ШАТАНД НЬ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИНГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛД ХАМРАГДАХААР БОЛЛОО

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ “УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН СОНСГОЛ БУУРАЛТЫГ АНХАН ШАТАНД НЬ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИНГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛД ХАМРАГДАХААР БОЛЛОО

“Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчинг сайжруулах” төслийн танилцуулга хурал боллоо. Уг төслийг Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг нь Рафаэл Интернэйшнл , БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (КОЙКА) санхүүжилтээр хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сонсголын оношилгоо, шинжилгээний төхөөрөмжөөр хангах, дотоод орчинг сайжруулах юм.Энэхүү төсөл нь Улаанбаатар хүн амын дунд дүлийрэлт сонсгол бууралтын өнөөгийн түвшинг тодорхойлох, иргэдэд үндсэн мэдлэг олгох, сонсголын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд сонсгол бууралтыг илрүүлэх үзлэгт хамрагдах орчныг сайжруулах, сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх замаар сургууль завсардахаас сэргийлэх, сонсголын бэрхшээлтэй өвчтөнүүдийн сонсгол сэргээхэд хувь нэмрээ оруулах юм.