АШУҮИС-ийн магистрант докторантуудын дунд жил бүр зарлагддаг тус сургуулийн Захирлын нэрэмжит судалгааны ажлын тэтгэлэгт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 докторант шалгарч, батламжаа гардан авлаа.АШУҮИС-ийн захирлын нэрэмжит судалгааны ажлын тэтгэлэг нь магистрант, докторантуудын судалгааны ажлыг дэмжих, судалгаа хийх идэвх, оролцоог дээшлүүлэх, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.Энэ удаагийн судалгааны ажлын тэтгэлэгт УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг нь “Ковид-19 халдварын эмнэлзүйг зарим генийн полиморфизмтой уялдуулан судлах нь “ сэдэвт судалгааны ажлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал нь “ Монгол улсад Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан эдийн засгийн үр нөлөө” сэдэвт судалгааны ажлаар тус тус шалгарч, АШУҮИС-ын захирлын нэрэмжит тэтгэлгийн эзэд болсонд баяр хүргэж, эрдэм судлалын их үйлсэд нь амжилт хүсье.