Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийд анх 1975 онд АНУ-д лабораторийн долоо хоногийг Medical Laboratory Professionals Week буюу LABWEEK болгон тэмдэглэж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө 48 дах жилдээ зохион байгуулагдаж байна.
УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори нь Монгол улсын ууган лабораторийн хувьд уг арга хэмжээг өөрийн оронд анх удаа санаачлан зохион байгууллаа.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 7 ХОНОГ” арга хэмжээнд лабораторийн онош зүйн ухааны салбаруудын өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, гарц, шийдэл, ирээдүйн чиг хандлагыг онцлон, Эрдэм шинжилгээний хурал, Гүйлт алхалтын арга хэмжээ тус тус зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 11 байгууллагаас 67 хураангуй ирснээс эмч, био-анагаах судлаач нарын салбар хуралдаан:
· 1-р байр Б.Цогжаргал нарын “Жинхэнэ полицитемийн оношилгоонд JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн”
· 2-р байр Ө.Элбэрэлт нарын “Бамбайн шалтгаант нүдний эмгэгт rs5742909 полиморфизмын эрсдэлт нөлөөг тодорхойлсон дүн”
· 3-р байр Х.Цэнд-Аюуш нарын “Тэмбүүгийн ийлдэс судлалын шинжилгээнд хэрэглэж буй оношлуурын чанарыг үнэлсэн дүн”
· 3-р байр Н.Пүрэвжаргал нарын “Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн өндгөвчний нөөц тодорхойлох маркерүүд болон өндгөн эсийн тоон хамаарал” зэрэг судалгааны ажил шалгарав.
Лаборант, техникч нарын эрдэм шинжилгээний хуралдаан :
· 1-р байр Д.Одгэрэл нарын “Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эд нийцэл, молекул генетикийн шинжилгээний өнөөгийн байдал”
· 2-р байр А.Гэрэлээ нарын “Шээсэн дэх глюкозын хэмжээг туузан оношлуураар хэмжигдсэнийг шээс, цусан дахь глюкозын хэмжээтэй харьцуулан баталгаажуулсан нь”
· Тусгай байрыг Т.Тунгалагчимэг нарын “ Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Нэгдсэн лабораторийн сүүлийн 3 жилийн /2020-2022 он/ статистик үзүүлэлтэд хийсэн судалгаа” зэрэг бүтээлүүд шалгарлаа.