Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвд Хүрээ ротари клубын санаачлан хэрэгжүүлсэн түрүү булчирхайн оношилгоо эмчилгээнд шаардлагатай багаж, аппарат тоног төхөөрөмжийг хандивлаж, нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 5 сарын 03 өдөр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын Урологи, Андрологийн холбооны тэргүүн, Урологи-Андрологийн төвийн зөвлөх эмч Д.Нямсүрэн, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр болон Хүрээ ротари клубын энэ жилийн ерөнхийлөгч Р. Цэрэнминжин гишүүдийн хамт, Япон улсын ротари клубын 19 гишүүн оролцсон нээлт болов.
Түрүү булчирхайн оношилгоо эмчилгээний багажтай болсноор оношилгоог дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна. Хандивлаж буй багаж нь 3 төрлийн датчиктай ЭХО аппарат, иж бүрэн давсагны дурангийн аппарат дагалдах хэрэгслийн хамт хандивласан. Эдгээр аппарат тоног төхөөрөмж 74400 долларын үнэтэй бөгөөд дэлхийн томоохон брэндийн тоног төхөөрөмжүүд юм. Хандивласан аппарат тоног төхөөрөмжөөр түрүү булчирхайнаас 12 цэгээр эдийн шинжилгээ авах, түрүү булчирхайг дурандах, үлдэгдэл шээс хэмжих, түрүү булчирхайн бүтэц, хэмжээ зэргийг оношлох ач холбогдол бөгөөд дурангийн товарыг ашиглан түрүү булчирхай дурангаар авах мэс засал хийх бүрэн боломж бүрдэж байна.
Төслийг хэрэгжүүлснээр эмчилгээний чанар сайжирч, өвчтөнд тусламж үйлчилгээ хүртээмжтэй болно, түрүү булчирхайн хортой хавдрыг эрт илрүүлнэ, түрүү булчирхайн эмчилгээний шинэ технологи нэвтэрч өвчтөнд үйлчлэх тусламж үйлчилгээ улам сайжрах болно.